Багш “мөрийтэй тоглоомоос болж их хэмжээний өрөнд орсон“ гэх шалтгаанаар амиа хорлохыг завджээ

2025 оны 1 сарын 09

Arslan.mn

Энэ сарын 7-ны өдөр ерөнхий боловсролын  сургуулийн багш мөрийтэй тоглоомоос болж,  их хэмжээний өрөнд орсон гэх шалтгаанаар амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өдгөө тухайн иргэний бие байдал сайн байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байжээ.

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661067
1 эможи

keyboard_arrow_up