ИТГЭМЖЛЭЛ: Тохирлын үнэлгээний есөн байгууллагад гэрчилгээ гардууллаа
Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга, удирдлагууд холбогдох стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдэж байгаа болон хүрээгээ өргөтгөж байгаа тохирлын үнэлгээний байгууллагуудад гэрчилгээ гардуулан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Төвийн даргын тушаалаар MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”-ыг хангасан дараах аж ахуй нэгж байгууллагад итгэмжлэх тушаалаар гэрчилгээ олголоо. Үүнд:
- “Барилга архитектур корпораци” ХХК-ийн нэгдсэн лаборатори
- “Ашигт малтмал, газар тосны” Уул уурхай, газрын тосны төв лаборатори
- “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто замын төв лаборатори
- “Жем интернэйшнл” ХХК-ийн Спиртийн үйлдвэрийн дэргэдэх дотоод хяналтын лаборатори
- “М Ти Эс” Дотоод хяналтын лаборатори
Мөн MNS ISO/IEC 17065:2013 “Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллагуудын олон улсын стандарт”-ыг хангасан
- "Талын нүүдэлчдийн өв” ТББ-ын Баталгаажуулалтын алба
- “Ати консалтинг” ХХК-ийн Баталгаажуулалтын алба
MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лабораторийн итгэмжлэлийн хөтөлбөрт тавих шаардлага“ стандартад нийцсэн үйл ажиллагаа эрхлэгч
- “Гялс” ХХК-ийн Нэгдсэн лаборатори
- “Гурван гал” ХХК -ийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн лаборатори зэрэг байгууллагуудад гэрчилгээ олголоо.
Гэрчилгээ гардаж авсан байгууллага, албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүсье.
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ









