ТАНИЛЦ: Сургалтын төлбөр, орон сууц худалдан авсны буцаан олголтод бүрдүүлэх материал
Анх удаа орон сууц худалдан авсан бол 6 сая хүртэлх төгрөг, хүүхэд тань оюутан болж сургалтын төлбөрийг нь төлсөн бол 10 хүртэлх хувийн буцаан олголт авах хүсэлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлсэн. Буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэж байна.
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 6 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой.
Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025.02.15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
Тайлан гаргахад:
- Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
- Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
- Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.
Амьдран суух зориулалттай байр, орон сууц барьсан бол:
- "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
- "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
- Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
- "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД:
Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025.02.15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.
Тайлан гаргахад:
- Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
- Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Сургуулийн тодорхойлолт
- Сургалтын төлбөр төлсөн баримт
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/
Шаардлагатай тохиолдолд:
a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
b. Орлого нотлох баримт
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.
Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.









