ОБЕГ: Хяргас нуур руу цөмөрч орсон машиныг гаргахаар ажиллаж байна

2025 оны 1 сарын 06

Архивын зураг ашиглав

Увс аймагт Хяргас нуурын иөс цөмөрч суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2025.01.06/ 00:00 цагийн орчимд энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар тус Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөс цөмөрч суусан байсан тул татан гаргах ажиллагааг 08:00 цагаас эхлүүлсэн гэж мэдээллээ.

Осол болсон газар аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км зайтай аж.

Нэгдүгээр сард ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660983
0 эможи

Зочин
2025-01-06 11:31
мөс сайн бэхжиж хөлдөөгүй, мөсөн дээгүүр явж болохгүй шүү гээд л байн байн анхааруулж сэрэмжлүүлсээр байхад л ингээд явж ороод байдаг хүмүүсийг яамаарч юмб дээ :(
keyboard_arrow_up