Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно.
2024 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -1...-6 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
2024 оны 12-р сарын 31-нээс 2025 оны 01-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар
- 1-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр
- 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд ихэнх нутгаар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
12-р сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-р сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээлэв.









