Т.СҮХБОЛД : “Алба хаагч бүрт-орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 55 алба хаагчид мөнгөн тусламж, 180 алба хаагч орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүллээ

2024 оны 12 сарын 27

Arslan.mnЦагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны хөдөлмөрийн аварга, арван тавны цагдаад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүлд чуулгад боллоо.

Арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, ЦЕГ-ын дэд дарга Мөнхзул, Дэд дарга О.Ганбат, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид болон алба хаагчдын гэр бүлийн гишүүд оролцлоо.

Arslan.mnЁслолын арга хэмжээг нээж ЦЕГ-ын дарга Т.Сүхболд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хүндтэ офицер ахлагч нар та бүхний амрыг эрэн мэндчилье. Юуны өмнө алба хаагчдынхаа гэр бүлийн гишүүдэд онцгойлон талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Өнгөрсөн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдынхаа ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. 2024 он бид бүхний хувьд ололт, амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Жил бүрийн энэ мөчид бид эрхэлсэн ажил мэргэжилдээ эзэн нь байж, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо манлайлсан оны “Хөдөлмөрийн аварга алба хаагч”, “Оны онцлох алба хаагч”, “Арван тавны цагдаа” нараа тодруулж, шилдэгээр шалгарсан алба хаагчдаа шагнаж, урамшуулдаг билээ.

2024 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас залуу гэр бүлийг дэмжих ажлын хүрээнд 65 алба хаагчийн ипотекийн зээлд заасан шалгуурын дагуу судалгааг гаргаж, 1,3 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 5-10, орон нутагт 3-5 алба хаагчийг орон сууцны зээлд хамруулах, зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулж, 180 квотод гэрээг нь байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

ХЗДХЯ-аас зохион байгуулж буй “Алба хаагч бүрт- орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд үр бүтээлтэй ажилласан 55 алба хаагчид мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Одоо ажиллаж байгаа офицер, ахлагчийн цолны нэмэгдлийг 25,30 хувиар үргэлжлүүлэн олгох, эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар зохицууллаа. Мөн энэ онд Засгийн газрын тогтоолоор алба хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэн олгосон. Энэ бол та бүхний амжилт, бүтээмжийн үр дүн төдийгүй итгэл найдвар, урам зориг, үүрэг хариуцлага гэж ойлгоорой” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Арван тавны цагдаагаар Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрдэнэцогт сумын цагдаа, ахлах ахлагч Д.Энхбат шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Оны онцлох алба хаагчаар ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч В.Батсайхан, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар :

-ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч Ц.Баасанбат, СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б.Номин-Эрдэнэ, ХУД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер Г.Сэрдамба,ТЦА-ны Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн зохицуулагч С.Адьяабазар, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдагын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамж хариуцсан ахлах инженер Даваасүрэнгийн Билигт,  Санхүү, ар талын албаны Санхүүгийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Намсрайн Оюунбаатар, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч Оюундалайн Шинэбаяр, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах сэтгэл зүйч Бямбадолгорын Дашдаваа, Орхон аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч Эрдэнэбаянгийн Чамин-Эрдэнэ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Гансэлэмийн Ганболд, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан Отгоны Батдэлгэр, Дотоод хяналт- аюулгүй байдлын газрын ахлах байцаагч Эрдэнэбаатарын Анхчимэг нар тус  тус шагнагдлаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660894
1 эможи

keyboard_arrow_up