Шүүхээс МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

2024 оны 12 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн сарын 27-нд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан.

Тэгвэл шүүхээс МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг  цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Т.Дүүрэнг оргон зайлж, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр 1 сар цагдан хорьж байна гэдгээ мэдэгдсэн.

Харин албаныхны зүгээс Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатын зөвлөхөөр ажиллаж байхдаа шаардлага хангаагүй Германы компанитай 3.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг мэдээллийг өгч байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660866
0 эможи

Нэргүй
2024-12-27 01:04
Шүүхийн шийдвэр зөв гарсан байна. Энэ нөхөр харах царайны луйварчин царайтай. Энэ хүн Үндэсний худалдаа, үйлдвэрийн танхимд байгаа мөнгийг л хувьдаа завших санаатай, сонгогдсон Ерөнхийлөгчийн бөгсийг нь долоож байж Гүйцэтгэх захирал болсныг танхимынхан мэднэ. Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил шоронд нь суулгах, идсэн мөнгө төгрөгийг нь бүрээ төлүүлэх хэрэгтэй. Эцэг нь гэж архичин, эхнэрээ Францын Парист дандаа зоддог хүн байсандаа.
keyboard_arrow_up