Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх САХАР агуулж байна
НЭМҮТ болон стандартын байгууллагаас өнөөдөр /2024.12.24/ хүүхдийн бэлгэнд хийсэн шинжилгээний дүнг танилцууллаа.
Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг албаныхан мэдээллээ. Хүүхэд бэлгээ нэг хоногийн дотор идэж дуусгадаг. Тийм учраас "Сахаргүй бэлэг" уриалгыг гаргаж байгаа талаар мэдээллээ.
СХЗГ-ын ХАБҮЛЛ-ын Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ " Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Таван багц бэлгэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд, чихрээс 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг. Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг." гэв.
Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар "Ууттай хүүхдийн бэлэг"-ийг шалгахад хэзээ дуусах нь тодорхойгүй 2 бүтээгдэхүүн, хүчинтэй хугацаа нь дууссан 7 бүтэгдэхүүн орсон байна. Ууттай бэлгэнд агуулагдаж байгаа чихрүүдийг 13 үзүүлэлтээр шалгахад БҮРЭН ШААРДЛАГА хангасан нэг ч бүтээгдэхүүн байхгүй байна." гэв.









