ЦЕГ: Бага ангийн багш М хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар сурагчийнхаа биед халдсан нь ТОГТООГДСОН

2024 оны 12 сарын 24

Arslan.mn

Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас "Иргэнээс өчигдөр 00:10 цагт  “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна”  гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660824
1 эможи

Зочин
2024-12-24 20:37
Иби
Тэгшжаргал Жанчивдорж Ж
2024-12-24 20:36
Баярлалаа
Памбига
2024-12-24 16:05
Тэглээ гээд зодох ёстой гэж үү
keyboard_arrow_up