Улсын дугаараа хөшгөөр нууж зорчсон автомашины жолоочийг шалгаж байна
2024 оны 12 сарын 23
Цахим замын цагдаа" хуудаст энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр I эгнээгээр зорчихдоо камертай хэсэгт улсын дугаараа хөшгөөр хааж зорчиж буй бичлэг нийтлэгдсэн.
Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй А нь өнгөрөгч арваннэгдүгээр сард БНХАУ-аас худалдан авч ашиглаж байжээ.
Уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660795
1 эможи
Зочин
2024-12-23 09:44
улсын дугаарыг гялгар уут хүний скоч бүрсэн олон машинууд хөдөлгөөнд оролцож байгаа эдгээр машинууд цагдаа,ЗХУТ,эрх мэдэлтнүүдийнх байх камерт бичхээр гялбаад тоо сер нь мэдэгдэхгүй арга хэмжээ авахгүй бол бүгд скочоор бүрцгээ ижил эрх эдлье иргэдээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс