Стандарт, хэмжил зүйн газар ТАЙЛАНГИЙН ХУРЛАА зохион байгуулж, шилдэг алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар өнөөдөр 2024 оны баярын хурлаа зохион байгууллаа.
Энэхүү хурлын үеэр СХЗГ-ын дарга С.Батбаатар салбарын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цахимжуулалт, гадаад хамтын ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа, төсөл, хөрөнгө оруулалт, хэвлэл мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын ажлуудын талаар дүгнэж мэдээлэл хийлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий албан хаагчдыг төрийн дээд одон, медаль шагнагдсаныг гардуулж өглөө.
“Алтан гадас одон”-гоор:
1. Далайжамцын Нарангэрэл- Хэмжил зүйн бодлогын газрын дарга
2. Дондовын Эрдэнэ-Очир- Нийслэлийн лабораторийн жижүүр
“Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр:
1. Данзанравжаагийн Батзоригт-Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын Ахлах мэргэжилтэн
2. Ойлягийн Энхтуяа-Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн
3. Шагдарсүрэнгийн Мэндбаяр-Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторийн автоклавчин
4. Мягмардашийн Түмэнжаргал-Захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч
5. Мягмарын Лхагвасүрэн- Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын Ахлах мэргэжилтэн
6. Батсуурийн Өнөрбилэг-Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторийн ахлах шинжээч
7. Чулуунбатын Наранбаяр-Сорьцын хяналтын газрын мэргэжилтэн
Стандарт, хэмжил зүйн салбарт тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж, оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, гавьяа зүтгэлээ төр засагтаа өндрөөр үнэлүүлэн төрийн дээд шагнал хүртсэн та бүхэндээ үе үеийн хамт олон, ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид, гэр бүл, ойр дотно нөхдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.