Гаалийн байгууллагаас мансууруулах эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

2024 оны 12 сарын 19

Arslan.mn 

Гаалийн байгууллагаас мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нуун далдалж, хил давуулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ. 

Энэ оны 12-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгажээ. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10 хайрцагт тус тус хийн нуун далдалсан 24 нэр төрлийн эм илэрсэн байна. Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Эдгээр эм дунд мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр байсан ба энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мансууруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Эдгээр эмийг мансуурах зорилгоор тун хэтрүүлэн, зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж, гар, хөлийн хуруу эд, эрхтэн нь үхжих цаашлаад тайруулах эрсдэл үүсэгдэг аюултай юм. 

Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм бэлдмэл авч явахгүй байх, дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660770
0 эможи

keyboard_arrow_up