“Hallоween“-ийн баяраар хүүхдүүдэд зүй бус үйлдэл гаргасан Б.Амарсайханыг ₮300 мянгаар ТОРГОЖЭЭ
2024 оны 12 сарын 19
Жүжигчин Б.Амарсайхан "Hallоween"-ийн баяраар хаалга нүдлээ гэж уурлан, хүүхдүүдэд зүй бус үйлдэл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, тухайн үед "2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дуудлага мэдээллийн дагуу Halloween-ий баярын үеэр 13-15 насны хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснаас болж бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу шалгаж байна" гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.
Тэгвэл “Hallоween“-ийн баяраар хүүхдүүдэд зүй бус үйлдэл гаргасан жүжигчин Б.Амарсайханыг Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660757
1 эможи
ЗОЧИН
2024-12-19 10:43
ЗҮЙ БУС Ч ГЭХ ШИГ МӨРӨӨРӨӨ ХӨӨРЧИХСӨН ЧИХЭР ГОРЬДСОН ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДСОН ЭРГҮҮ АЦ ШҮҮ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс