Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх З.Санждорж нарын ХЭРГИЙГ хэлэлцэнэ

2024 оны 12 сарын 19

Arslan.mn

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу  /2024.12.19/ 10.00 цагт эхэлнэ. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ оны аравдугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 28-нд хаалттай хийхээр товлосон ч хоёр удаа хойшлогдсон.

Хэргийг тодруулбал,  Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард (2024.03.29) Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660752
0 эможи

keyboard_arrow_up