“ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” сэдэвт хуралд шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлж байна

2024 оны 12 сарын 18

Arslan.mn

Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль болон Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 12 сарын 18-нд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ШУТИС, БУХС-ийн захирал, доктор, дэд профессор А.Энхбат, Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газрын дарга Т.Ихтамир, ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Д.Одмаа, эрдэмтэн судлаач багш болон эрдэм шинжилгээний хуралд оролцож буй оюутнууд оролцож байна. 

Arslan.mn

Энэ үеэр ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Д.Одмаа хэлсэн үгэндээ "ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбар нь “Нийгмийн ажил”, “Нийтийн удирдлага”, “Олон нийттэй харилцах ажил”, “Байгууллагын сэтгэл судлал” гэсэн 4 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд “Нийтийн удирдлага” хөтөлбөр нь тус хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 10 дахь удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Хурлын хамрах сэдвүүдэд Хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн зохицуулалт, Хүүхдийн эрхийн асуудал, Хүүхдийн талаар төрөөс баримтлах бодлогын шинжилгээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал, Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, Монголын нийгмийн ажлын хөгжлийн цаашдын чиг хандлага, Хүүхэд хамгааллын салбарын олон нийттэй харилцах ажлын онцлог, Хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн байгууллагын олон нийтийн харилцааны чиг хандлага, Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн сэтгэл зүй зэрэг асуудлууд орсон." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Хурал хоёр үе шаттай явагдаж, эхний шалгаруулалтад нийт 13 их дээд сургуулийн 69 илтгэл, 110 оюутан оролцсон. Тус хуралд
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • Монгол улсын их сургууль
  • Хөдөө аж ахуйн их сургууль
  • Дотоод хэргийн их сургууль
  • Үндэсний Батлан хамгаалахын их сургууль
  • Монгол улсын их сургуулийн Зүүн бүсийн сургууль
  • Идэр их сургууль
  • Рояль олон улсын их сургууль
  • Их засаг олон улсын их сургууль
  • Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль
  • Отгонтэнгэр их сургууль
  • Улаанбаатар эрдэм их сургуулийн оюутнууд илтгэл ирүүлсэн.

Илтгэлүүдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүл төлөвлөлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, залуу гэр бүл гэсэн сэдвүүд зонхилж байгаа бөгөөд оролцогчид эрх зүйн орчин талаас нь, сэтгэл зүй, нийгмийн ажлын асуудал талаас нь илүү судалжээ. Үүнээс гадна эцэг эх, хүүхдийн харилцааны асуудал, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг хөндсөн илтгэлүүд ирсэн нь тус сэдэв өнөөгийн нийгэмд чухлаар тавигдаж байгааг харуулж байна.

Arslan.mn

Хурлын хоёрдугаар шатны шалгаруулалтад МУИС, ШУТИС, ХААИС, ДХИС, Идэр их сургуулийн төлөөлөл болсон 10 илтгэл шалгарсан. Хоёрдугаар шатны шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын сургууль, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.

Оюутнуудын илтгэл хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлуудыг хөндсөн, онол арга зүйн үндэслэл сайтай байсан нь тус хурлын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх гэсэн ерөнхий зорилготой уялдаа холбоотой байж чадлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660745
1 эможи

keyboard_arrow_up