“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Ирээдүйн хотын иргэд” төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна. Ингэхдээ хотын дэд бүтэц, урлаг соёл, төрийн үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж аялуулах юм. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.

Төслийн эхний аялалд нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 8 дугаар ангийн 80 сурагч оролцож, нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ирээдүйн хотын иргэд” төсөл цааш үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660734
0 эможи

keyboard_arrow_up