Гаалийн хяналтын бүсүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширч байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах Амгалан, Техник импорт, АБТЭМА, Интердесижн гэх хяналтын бүсүүдийг он дуустал ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. 

Тиймээс иргэд, ААН, гадаад худалдаа эрхлэгч та бүхэн дээрх гаалийн хяналтын бүсүүдээр ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 16:00 цаг хүртэл үйлчлүүлж, санал хүсэлтээ илэрхийлэхдээ 21252181 дугаарт холбогдоно уу. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660711
0 эможи

keyboard_arrow_up