Л.Оюунжаргал: Маргаашнаас САЛХИТАЙ болж 2-3 хоногтоо ч гэсэн УТАА БАГАСАХ төлөвтэй байна. Энэ боломжийг ашиглаарай

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

Улсын онцгой комисс хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газар/ЦУОШГ/-ын дарга Л.Оюунжаргал агаарын чанарын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэмжихдээ Нийслэлээс зургаа, ЦУОШГ-аас 13 цэг дээр PM 2.5, PM 10, хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, азон зэрэг зургаан элементийг хэмждэг.

ЦУОШГ-аас 2019-2020 онд эдгээр бохирдуулагч бодисуудын хэмжээ маш сайн буурсан гэж үзэж байгаа. Харин хүхэрлэг хий 2021 оноос хойш бага зэргийн бууралттай байна.

Өнгөрсөн 11, 12-р сард цаг агаар тогтворгүй, салхи ихтэй өдрүүд байсан учир агаарын бохирдол багатай байсан. Энэ жилийн арванхоёрдугаар сарын хувьд хүйтэн, салхи багатай өдрүүд үргэлжилж байна. Үүнээс үүдэж хотгор газрын хүйтэн агаарын хуримтлалтай холбоотойгоор агаар бохирдуулагч бодисын хуримтлал мөн нэмэгдсэн байна.

Маргаашнаас САЛХИТАЙ болж 2-3 хоногтоо ч гэсэн УТАА БАГАСАХ төлөвтэй байна. Энэ боломжийг ашиглаарай." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660708
1 эможи

Зочин
2024-12-17 21:06
Yaj ashiglahiin bol
Mgl huu
2024-12-17 17:21
Ichihgui yumaa yostoi booj uhlee uvduj avsaar btal
keyboard_arrow_up