ХААХҮЯ-ны албан тушаалтнууд шаардлага хангаагүй компанид давуу байдал олгосон ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ

2024 оны 12 сарын 16

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 9-13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44178, мөрдөн байцаалтын 3381 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтан Л.Ч, М.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй “Ч” ХХК-ийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660685
0 эможи

keyboard_arrow_up