Баянгол дүүргийн Цагдаагийн газар ТАЙЛАНГИЙН ХУРЛАА зохион байгуулж, шилдэг алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА
Өнөөдөр /2024.12.16 / Баянгол дүүргийн Цагдаагийн газар 2024 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, хамт олноо манлайлан, мэргэжлээрээ тэргүүлж ажилласан алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшууллаа.
Тус арга хэмжээнд НЦУГ-ын Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар, тус дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Алтанхуяг болон тус дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар болон нийт алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр тэргүүний алба хаагч болон Тэргүүний хамт олноор шалгарсан алба хаагчдыг “Цом” мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд тэргүүний хамт олноор цагдаагийн хоёрдугаар хэлтсийн “Эрүүгийн цагдаагийн тасаг” шалгарлаа.
Мөн бусдыгаа манлайлан ажилласан нийт 43 алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Энэ үеэр тус дүүргийн Цагдаагийн газрын дарга Ч.Алтанхуяг "2024 онд манай газрын хувьд нэлээд онцлог ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Нэгдүгээрт алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулж алба хаагчдын албан өрөөг засаж, тохижууллаа. Эрүүдэн шүүхээс ангид байх чиглэлээр алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдүүлэг авах өрөөг стандартын дагуу техник технологийн дэвшилттэй хэрэгслүүдийг байршуулж үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
Мөн алба хаагчдаа ажиллуулахаас илүүтэйгээр мэргэжил дадлага туршлагыг хуримтлуулах чиглэлээр 35 алба хаагчийг сурч боловсрох ажлыг эхлүүлсэн.
Цаашид Цагдаагийн байгууллагын хүнд хэцүү ажлыг хийж хэрэгжүүлж байгаа алба хаагчдыг мэргэшүүлэх дадлагажуулах чиглэл дээр сургах дадлагажуулах ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн бодлого чиглэл тодорхойлоод явж байна." гэдгийг онцлов.