ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХОГ ШАХАЖ АЧИХ ЗОРИУЛАЛТЫН 4 АВТОМАШИНЫГ ТҮК-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2024 оны 11 сарын 29

Arslan.mn

Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн 45 автомашиныг дүүргийн зам талбай, цэвэрлэгээний байгууллагуудад үе шаттай шийдвэрлэн өгч, парк шинэчлэл 100 хувь хийгдлээ.

Өнөөдөр дүүргийн хөрөнгө оруулалтаар 10м.куб хог шахаж ачих зориулалтын Хьюндай HD170 маркийн 2 автомашин, 6м.куб хог шахаж ачих зориулалтын HD78 маркийн 2 автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Хоггүй Хан-Уул Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг сүүлийн жилүүдэд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын автомашиныг шинэчлэх, ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчилсөн гар ажиллагаа багасгасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 45 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээврийн байгууллагуудын автомашинуудыг бүрэн шинэчиллээ” гэв.

Энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын 2 автомашин, нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660617
0 эможи

keyboard_arrow_up