Зам, талбайн цэвэрлэгээний компаниуд бэлэн байдалд ажиллаж байна

2024 оны 11 сарын 27

Arslan.mn

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын ажилтан, албан хаагчид арваннэгдүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байрлуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн ажиллаж байна. Энэ талаар “Эко Эрин тохижилт” ХХК-ийн хариуцаж ажиллаж буй талбайд холбогдох албаныхан ажиллалаа.

“Эко Эрин тохижилт” ХХК-ийн ерөнхий менежер Б.Агийванчиг: Манай байгууллага Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтдээ 330 мянган метр.кв талбайг хариуцан ажилладаг. Зориулалтын таван техник, 24 зам талбайн үйлчлэгч сүүлийн 36 цаг тасралтгүй ажиллаж, 18 тонн давс, хоёр тонн бодис цацаад байна. Одоогийн байдлаар автозамын хөдөлгөөн удаашралгүй, халтиргаа гулгаагүй хэвийн үргэлжилж байна.

Морингийн даваа, Айцын давааны замын хөдөлгөөн хэвийн, халтиргаа үүсээгүй бөгөөд явган замын цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй байна. Мөн жолоочдыг замын хөдөлгөөнд болгоомжтой, сонор сэрэмжтэй оролцохыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660616
0 эможи

keyboard_arrow_up