Б.Чадраабал: Хүү рүү минь асар их дайралтууд ирж байна. Яг үнэндээ хүү шиг минь хүн ховор шүү

2024 оны 12 сарын 10

Arslan.mn

"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан утааны эсрэг "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг төв талбайд гурав хоног зохион байгуулж, утааны сонсгол хийхээр иргэдийг гарын үсэг зурахыг уриалсан билээ.Гэвч үүнтэй нь холбогдуулан түүнийг "худалдагдсан хүн" гэх мэтээр цахим орчинд бичих болсон.

Тэгвэл энэ талаар Ч.Ганжавхлангийн аав Б.Чадраабал өөрийн цахим хуудаснаа "Хүү маань тусгаар Монгол Улсын шүдний өвчин болоод байгаа утаатай тэмцэж эхлэнгүүт ямар аймшигтай дайралтууд ирж байна аа.

Тэр дайралтууд дотор нь нэг ч үнэн юм байхгүй. Урд хөршийн тагнуул л гэнэ, "Женко"-ийн хүн л гэнэ, "Эби"-ийн хүн л гэнэ, Ерөнхий сайдын, "Хүүк"-ийн хүн л гэнэ, "MCS"-ийн Оджаргалаас 1 тэрбум төгрөг авсан л гэнэ, гаднаас санхүүждэг л гэнэ, Ид шидийн орны хүүхдүүдээ өөр шашинд оруулаад өглөө бүр залбируулдаг л гэнэ.

Нэг ч үнэн юм байхгүй болохоор бухимдалгүй яахав дээ. Хажууд нь ойр байдаг эцэг эхийн хувьд хүүгээ мэдэхийн дээдээр мэддэг байгаа шүү. Хүн л юм чинь хүү маань хааяа хөөрнө, хааяа орчноос тасраад таг дуугүй болно. Өнөөгийн шударга бус нийгмийг хүлцэж тэсэлгүй хааяа хатуу юм ууж найз нөхөдтэйгээ ярьж дотроо бага ч гэсэн онгойлгоно.

Ер нь бол сэтгэлийн л хүн, түмний төлөө явж, ойр орчныхондоо тусалж түүнээсээ өөрөө кайф авч явдаг. Ямар ч эдийн шуналгүй, хааяа гадагшаа дотогшоо яваад ирэхдээ үнэтэй брендийн бэлэг авчраад өгөхөд нэг их баярлахгүй. Тэгсэн мөртлөө өөрт нь таалагдсан жаахан зүйлд учиргүй баярлана. Хүмүүсийн яриад байгаа шиг баян тарган биш ээ хүү минь, гэхдээ хэнээс гуйхааргүй гэр бүлийн бизнесээ хийгээд өөрийнхөө оюун ухаанаар бичсэн номоо борлуулаад амьдрал нь болоод л явж байна.

Мэдээж хүн л юм чинь мөнгөний хэрэгцээ гарч л байгаа. Гэхдээ хүү маань нэг ч удаа эцэг эхээсээ мөнгө гуйж ирдэггүй. Гаднаас санхүүждэг гэж их дайрах юм. Үнэхээр хүүг маань гүтгэж харлуулах гэж байгаа бол жаахан ухаж төнхөж, баримттай зүйл яриач. Хэдхэн хоногийн өмнө Пүүжээтэйгээ хамт бизнесээ өргөжүүлнэ гээд Худалдаа Хөгжлийн Банкинд зээлийн хүсэлт өгөөд явж байна гээд манайхаар ороод гарсан даа. Банкин дээр нь очоод шалгаарай.

Чин үнэнийг хэлэх үү? Одоогийн нийгэмд миний хүү шиг хүн ховор шүү. Болж бүтэж, бизнес нь амжилттай яваа эрхмүүд тэрүүхэндээ довоо шарлуулаад таг дуугүй явцгааж байдаг. Мэдлэг боловсролоор маруухан өнөө маргаашаа аргацааж байгаа дийлэнх хэсэг нь захиалгаар ажлаа хийдэг инфльюнсер гээч нөхдүүдэд тархиа угаалгаад үнэн худлаагаа ялгах чадваргүй, хаашаа л бол хаашаа хуйларч байна.

Хүүтэйгээ ярьсаан ярьсан, юу миний хүүг ингэж бухимдуулж, хараал ерөөл бичихэд хүргэв, яагаад эхэлсэн зүйлээ зогсоов гээд л. Та нар төсөөлөхгүй байх л даа, тал талаас асар их дайралт ирсэн. Үр хүүхдүүдийг чинь ална хядна, өөрийг чинь хорлоно, өвчтэй дүүг чинь цааш харуулна, хамаатан садан, ах дүү нарын чинь бизнесийг зогсооно гээд л маш олон дайралтууд ирсэн гэнэ. Тэгэхээр энэ утаа гээч зүйлийг арилгах дургүй, утаанаас ашиг хонжоо олж байгаа ямар том бүлэглэл байгаа нь харагдаж байгаа биз.

Хамгийн их хүүг маань бухимдуулсан зүйл бол өнөө утааг үзэн ядаад байгаа, утаанаас болж үхлээ хатлаа гээд байгаа ард иргэд чинь хэдэн захиалгат бичигч нарынхаа талд орчихсон олноороо хүү рүү маань дайрч эхэлсэнд үнэхээр урам нь хугарсан юм билээ. Тэгэхээр энэ утаа нэг хэсэгтээ арилахгүй байх.

Миний хүү ид шидтэн биш, мэдээж өргөс авсан юм шиг энэ утааг арилгаж чадахгүй нь үнэн. Гэхдээ л төр засагт нөлөөлж асуудлыг энэ зүг хандуулж, утаа шийдэх асуудал дээр дорвитой төсөв тавиулж, энэ өмхий утаанаас хурдан салах асуудал дээр төр засгийг хөдөлгөж, асуудлыг хурдан шийдэхэд нөлөөлөх л байсан байх" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660588
1 эможи

Зочид
2024-12-11 07:26
Б.Чадраабал гуай таны ярилцлагыг уншаад та сэтгэл тайван байхыг хүсэж байна. "Лангуун дохио" гэдэг байгууллагыг анх үүсгэн байгуулсан хүү Ч.Ганжавхланг бид зурагтаар харж энэ хүүг маш их дэмжиж явдаг юм. Энэ хүү бол тэр үед жаахан байсан боловч үнэнч шударга зантай тийм л хүүхэд байсан. Аав ээж хоёр нь үр хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлсэн учраас бид танай хүүг дандаа дэмждэг юм. Монголын агаар маш их бохирдолтой болсон учраас өвөө, эмээ, аав, ээж, ах дүү нар бүгд үр хүүхдээ цэвэр агаараар амьсгалуулж эрүүл энх байхыг хүсдэг. Бид Ч.Ганжавхландаа бүрэн итгэж дэмжиж явдаг шүү. Энэ хүү маань өөрийнхөө сэтгэл зүрхээрээ явж байгаа гэдэгт бид бүгдээрээ баярлаж явдаг юм. Хүүдээ амжилт хүсэж байна.
Зочин
2024-12-10 16:16
Энэ хүүд итгэж болно гэж бодож байгаа. Бусдын гар хөл болж ингээд явах хүн биш байхаа. Амжилт хүсье.
keyboard_arrow_up