“Ногоон автобус“-ны хэргийн шүүх хурал ДАХИН ХОЙШИЛЛОО

2024 оны 12 сарын 10

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.09/ болохоор товлогдсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг зүгээс гаргасан хүсэлтийн дагуу энэ сарын 16-ний өдөр хүртэл хойшлуулж, шийдвэрлэлээ.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагдаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660578
0 эможи

keyboard_arrow_up