ХӨСҮТ: Шинээр ажилд орсон 28 сувилагчид зориулсан “Шинэ сувилагчийн өдөр-2024“ өдөрлөг боллоо
2024 оны 12 сарын 06
Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн Сувилахуйн алба 2024.12.06-ны өдөр "Шинэ сувилагчийн өдөр-2024" өдөрлөгийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр, Сувилахуйн албаны дарга Н.Норовжаргал болон бусад эмч, мэргэжилтнүүд, сувилагч нар оролцсон юм.
ХӨСҮТөвд нийт 242 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар ажиллаж байна. Сувилагч нарын 78 хувь нь магистр, бакалаврын боловсролтой, 48 хувь нь зөвлөх, тэргүүлэх, ахлах мэргэжлийн зэрэгтэй сувилагч нар ажиллаж байгаа талаар Сувилахуйн албаны дарга Н.Норовжаргал энэ үеэр дурдаж байлаа.
Тус өдөрлөгт ХӨСҮТ-ийн удирдлагууд болон 2024 онд шинээр ажилд орсон 28 сувилагч болон сургагч багш нар, тасгийн хамт олон, ахлах сувилагч нар санал сэтгэгдлээ хэлж онолын болон ур чадварын сурсан зүйлээ танилцууллаа.
Үүнд:
- "Сувилагч мэргэжилтний цогц чадамж",
- "Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөр",
- "Тусгаарлан сэргийлэлтийн арга хэмжээ, хагас бүтэн боксын систем",
- "Хүнд эмчлүүлэгчийн асаргаа сувилгаа",
- "Хүчилтөрөгч эмчилгээний аргууд" сэдэвт онолын лекц болон үзүүлэх сургалтын зохион байгууллаа.
ХӨСҮТ-ийн хамт олны зүгээс шинэ сувилагч нартаа ажлын амжилт хүслээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660546
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс