МХХ: Ерөнхий сайдын албан тушаалыг “Монгол Улсын Ерөнхийлөгч“ хэмээн бичиж, бичилтийн алдаа гаргасанд хүлцэл өчье

2024 оны 12 сарын 05

Arslan.mn

Монголын хуульчдын холбооноос Ерөнхий сайдын албан тушаалыг андуурч бичсэнтэй холбогдуулан дараах залруулга гаргалаа.

Залруулгад "Ардчилсан үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Тус үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлын постер болон зарим ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.

Энэ хүрээнд танилцуулга постер бэлтгэж дэлгэц дээр гаргахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн бичиж, бичилтийн алдаа гаргасанд хүлцэл өчье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660515
1 эможи

Зочин
2024-12-05 11:43
Ийм алдаа гаргаад байхаасаа ичдэггүй юм уу? Өчнөөн мөнгө зарлагадаж хийж байгаа ажил биш үү. Хэтэрхий хайнга юм хийж дээ. Хариуцлагаа хүлээ!
keyboard_arrow_up