БНХАУ-ын иргэн цагдаагийн албан хаагчид хахууль өгөхийг завдсан хэрэг гарчээ

2024 оны 12 сарын 05

 Arslan.mn

БНХАУ-ын иргэн алба хаагчид хахууль өгөөд баригдсан байна. Тодруулбал БХНАУ-ын иргэн 44 настай эрэгтэй нь Хан-Уул дүүргийн Цагдаагийнх хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр ажилладаг, цагдаагийн ахмадын халаасанд 100 мянган төгрөг хийхийг завдаж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна.

Түүнийг “Монгол Улсын иргэн БНХАУ-ын иргэнд 279,000 юань шилжүүлж залилуулсан” гэх хэргээр шалгаж байжээ. БНХАУ-ын иргэн мэдүүлэгтээ “Цагдаагийн ахмадын халаас руу тамхи авч татаад, хоолонд орох байх гэж бодоод 100 мянган төгрөгийг хийх гэсэн боловч мөрдөгч аваагүй. Манай Өвөр Монголд бол цагдаагийн алба хаагчдад хоол авч идээрэй, тамхи аваад татаарай гээд бага хэмжээний мөнгө өгөх талархах асуудал бол байдаг учраас би адилхан санаад өгсөн юм” хэмээжээ. 

Цагдаагийн шалгалт, мөрдлөг, гэрчийн мэдүүлгээр түүнийг хэрэг үйлдсэн болохыг тогтоосон юм.

Иймд шүүх байгууллагаас Улсад эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурав жилийн хугацаагаар хасаж, 7 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660506
0 эможи

keyboard_arrow_up