МИАТ: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдана

2024 оны 12 сарын 04

Arslan.mn

БНСУ-д үүссэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор МИАТ компаниас 23.20 цагт мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд: 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль онц байдал зарлаж /Улаанбаатарын цагаар 2024.12.03-ны 22.20 цагийн орчимд/ буйгаа мэдэгдлээ. 

Гэвч олон улсын нислэгт ямар нэгэн өөрчлөлт, хориг тавиагүй учир Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660481
1 эможи

keyboard_arrow_up