Хүүхдэд биеэ үнэлэх санал тавьсан гэх хэргийг хянаж байна
2024 оны 12 сарын 03
Насанд хүрээгүй хохирогч С-ийн фэйсбүүк хаяг руу өнгөрөгч долоодугаар сарын 22-ны өдөр садар самуун сурталчилж, биеэ үнэлэх санал тавьсан гэх хэргийг иргэн О үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.
Уг үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай 2024 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660470
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс