СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол нуурын мөс цөмөрч, хоёр автомашин суужээ

2024 оны 12 сарын 03

Архивын зураг ашиглав

Орхон, Ховд аймагт гол, нуурын мөс цөмөрч, таван зорчигчтой хоёр автомашин суужээ. Тодруулбал, 

Орхон аймгийн Жаргалант сумын “Даршид”-ын голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр 22:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргасан байна. 

Мөн Ховд аймгийн Манхан суманд “Хар Ус” нуурын мөс цөмөрч гурван зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр 11:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660463
1 эможи

Есүлэн
2024-12-04 00:39
Ээ балараа
Зочин
2024-12-03 09:59
Тэнэг дагзнууд л гэж хэлье дээ.мөс нимгэн явж болохгүй гэж бүх сувгаар мэдээлээд байхад .
keyboard_arrow_up