Бусдын гадаад паспорт ашиглан Алтанбулагийн боомтоор нэвтэрчээ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

Бусдын гадаад паспорт ашиглан улсын хилээр нэвтэрсэн хэргийг хуулийн байгууллагынхан илрүүлсэн. Эл хэрэг шүүхэд шилжжээ.

Тодруулбал, иргэн Г.М нь бусдын гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн.

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660451
0 эможи

keyboard_arrow_up