Нотлох баримт хангалтгүй учраас Ё.Баатарбилэгийн 1 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүслээ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.

Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг "Өмгөөлөгчийн хувьд хээл хахууль авсан гэдгийг зөвшөөрөхгүй. Нотлох баримтууд эргэлзээтэй байсан. Гол гэрчийн мэдүүлэг нь таамаглал дэвшүүлсэн байсан. Энэ бол утгагүй. Гэрчийн мэдүүлэг Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкинд үнэлүүлж, зээл олгосон гэсэн байсан. Гэтэл нэг ч харилцаа байхгүй, мэдэхгүй гэж бусад гэрч хэлсэн байдаг. Хоёрт, бодит нотлох баримт хангалтгүй учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль бусаар хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар 4 жил нийтийн албан тушаал эрхлэхийг хасч, нэг жилээр хорих ялаар шийтгэсэн. ХОМ хангалттай, холбогдох материалуудаа өгөхөд их хэмжээний 300 гаруй сая төгрөг авсан нь няцаагдсан. Хөгжлийн банкны зээл авсан цаг хугацаатай таараагүй. Энэ байдлыг харгалзаж, тогтоогдоогүй, нотлогдоогүй зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660443
0 эможи

keyboard_arrow_up