Б.Чойжилжалбуу: 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү

2024 оны 12 сарын 02

Arslan.mnМонгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.

Хэргийг нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан, цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Чойжилжалбуу гомдол гаргасан.

Тэрбээр "Миний гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй орхисонд гомдолтой байна. Хяналтын шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 2. заасан гэмт хэргийн хувьд маргахгүй. Учир нь удирдлагын багт ажиллаж байхад зээл олгогдох явцад хяналт тавьж ажиллаж чадаагүйгээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлага хүлээх ёстой гэж маргаан үүсгэлгүйгээр шүүх хуралд оролцсон. Ажлын хариуцлага алдсандаа харамсч байна. "Ган хүдэр орд " ХХК-ийн захирал Л.Ням-Очир 80 сая төгрөгийн хахууль авсан гэмт үйлдлийг ёс зүйн хувьд байж болохгүй гэж үзэж, улсын орлогод тушаасан. Би бамбайн булчирхайн хавдартай бөгөөд эрүүл мэнд, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660442
1 эможи

zochin
2024-12-03 02:19
Хоое Чойжилжалбуу хануул дахь Regis place дахь хахуулийн обьект чинь хаашаа орчихвоо.
Зочин
2024-12-02 14:31
Шаадаг гөлөг. Чи Хятадад бол цаазлуулах ялыг минь бүх насаар минь хорих болгож өгөөч гэж гуйх уу
keyboard_arrow_up