Өнөөдөр УДШ Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж байна
2024 оны 12 сарын 02
Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийг хянан хэлэлцэх гэж байна.
Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах хүрээнд “Монгол Улсын дээд шүүх” цахим хуудсаар шууд дамжуулалт хийх аж.
Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан прокурор болон оролцогчид Улсын дээд шүүхийн хурлын их танхимд биечлэн ирж, гомдол гаргаагүй оролцогчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас цахимаар шүүх хуралд оролцоно.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцогчид хоёр танхимд хуваагдан оролцох бөгөөд танхимуудын хурлын мэдээллийг мөн шууд дамжуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660429
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс