Автобусанд зорчиж явсан өндөр настан суудлын зөөлөвч хулгайлжээ

2024 оны 12 сарын 01

Arslan.mn
НТБГ-аас “Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хууль бус үйлдлийг илрүүлэх гэх мэт олон зорилгын хүрээнд тал бүртээ камертай болсон. 

Энэ сарын 20-ны орой 21.00 цагийн үед Ч:58 чиглэлийн 1-149 автобусанд явж байсан өндөр настан суудлын зөөлөвчийг хуулж аваад буусан байна.

Энэ хүний бичлэг бүрэн эхээрээ байгаа бөгөөд таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд хэлж, буцааж өгөхийг сануулна уу.

Бид энэ удаа өндөр настныг хүндэтгэн бичлэгээс зураг болгон орууллаа. 

Цаашид энэ мэт хууль бус үйлдэл, ажил үүргээ хууль, дүрмийн дагуу хийж гүйцэтгэж байгаа жолооч нарыг харааж, доромжилсон иргэдийн бичлэгийг ил гаргаж, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө хууль хяналтын байгууллагад хандах болно” гэж мэдэгдлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660422
1 эможи

зочин
2024-12-02 09:35
төрийн толгойд гарсан хулгайч нар нь иргэдээ ядуу өлөн зэлмүүн амьдруулсанаас үүдэлтэй шүү дээ, хөөрхий настанд зөөлөн суудал авчих мөнгө байгаагүй болоод л хулгай хийсэн гэж бодоэ байна
Ц. Эрдэнэбат
2024-12-01 15:55
Иймэрхүү өндөр настангуудаас болж, *Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино* гэдэг шиг бусдынх нь нэр хүнд унаж байгаа юм!!!
зочин
2024-12-01 15:03
Зарим өндөр настангууд хүний дургуй хүргэх үйлдэл их гаргах юмаа би өөрөө өндөр настан л даа хүн цөөхөн хөдөө газар удсан бол соёл сурахгүй юмаа гэхэд дуугай даруухан байчихвал гоё шүү
Зочин
2024-12-01 14:12
bas uhej chaddaguiee
keyboard_arrow_up