“MINING WEEK&MINEPRO-2024” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

Эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох "Mining week & Minepro-2024" арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хамтын ажиллагаа танхимд “Худалдан авах ажиллагааны стратегийг шинэ чиг хандлагад нийцүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу оролцож ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: БОЛОМЖ, ЭРСДЭЛ, ХАНДЛАГА сэдвээр илтгэл тавьж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалт, борлуулалтын үйл ажиллагааг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ил тод, нээлттэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар экспорт, худалдан авалт, борлуулалт, тээврийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгож компанийн цахим хуудсанд байршуулсан.

Компанийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болсноор эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, далд эдийн засгийг бууруулах, олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг www.ett.mn цахим хуудсаар аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660353
0 эможи

keyboard_arrow_up