Бусдыг онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэрэг шүүхэд шилжлээ

2024 оны 11 сарын 25

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43618, мөрдөн байцаалтын 4178 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7,  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1 хэрэг байна.     

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан тушаалтан Ө.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, орон сууцны хөнгөлөлт нэрээр шалгуур хангахгүй нэр бүхий 20 ажилтанд 90 сая төгрөгийг шилжүүлэн өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Зам тээврийн яамны албан тушаалтан Б.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “К” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан С.Г нь хилийн цэргийн ангийн шалган нэвтрүүлэх талбайд зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган  нэвтрүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд,
  • БНХАУ-ын иргэн Т нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амь хохирогч Ө.С-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр санаатай алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан Д.Б, М.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус төвийн албан хаагчдад илүү цагаар ажиллаагүй байхад илүү бодож олгосон цалинг авч, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Говь-Алтай аймгийн сумын Соёлын төвийн албан тушаалтан Ч.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Х-г ажилд томилж, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалин олгож, өөртөө авч зарцуулсан, өөрийн хамаарал бүхий хүн хүнд урамшуулал олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Увс аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь ашиг олох зорилгоор нэр бүхий домэйн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660314
0 эможи

DR. ADITY
2024-11-26 16:42
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-11-26 16:42
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up