Гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг алдаагүй хаягжуулуулна

2024 оны 11 сарын 25

Arslan.mn

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг байгуулан Засгийн газрын 2022 оны “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 180 дугаар тогтоол батлагдсан.

Тус тогтоолын дагуу 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлуудыг шат дараатай хийсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хаягийн өгөгдөл мэдээллийг засварлаж, хаягийн мэдээллийн сан байгуулан, хаяг олгох асуудлыг цахимжуулсан боловч хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хаягжуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбох, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог хангах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 60 дугаар захирамжаар “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын холбогдох үйл ажиллагааг уялдуулах ажлыг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулж бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны реформ хийхэд зөвлөх үйлчилгээ авах үүднээс БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай, мөн Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, хаягийн нэгдсэн системийг шинэчлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж, хөгжүүлэх зорилгоор тус улсын Газар, Геоматик /LX/-ийн Корпорацтай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлууд хийгдэхээр болсон. Үүнд:

  • Хаягжуулалтын хууль, тогтоомж, эрх зүйн орчин шинэчлэх;
  •  Хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэд системийг байгуулах;
  • Гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэн бодит, алдаагүй хаягжуулуулах;
  • Замчлалын үйлчилгээнд тусгайлан зориулсан нарийвчилсан замын сүлжээний зурагтай болох;
  • Хиймэл оюун ухаанд суурилсан замчлалын системийг байгуулах;
  • Дрон, робот, өөрөө жолоодлоготой машины замчлалд хэрэглэх хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэр, үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн төрөл бүрийн үйлчилгээ болох түргэн тусламж, онцгой байдлын тусламж үйлчилгээ, ачаа тээвэр хүргэлт, бизнесийн салбарын байршил, маркетинг борлуулалт хийх үйл ажиллагаа хялбар, шуурхай болгох гэх мэт ажлууд хийгдэх юм.


Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660299
0 эможи

DR. ADITY
2024-11-26 16:43
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-11-26 16:43
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up