Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй,охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо

2024 оны 11 сарын 25

Arslan.mn

Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байна" гэж гомдол гаргасан байна. Энэ талаар  Фэйсбүүк хуудсанд Zaya. Tse гэх хаягнаас "Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй,охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо" гэж нийтэлсэн нь шүүмжлэл дагуулж, олны бүхимдлыг төрүүлээд буй юм.

Тэрбээр Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байна" гэж гомдол гаргасан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, Фэйсбүүк хуудсанд Zaya. Tse гэх хаягнаас "Н. Батсуурь бид хоёр 2010 оны 1 сард, охиныгоо 8 сартай байхад салсан. Хүүхдийг нь төрүүлчихсэн юм чинь эцгийг нь муулаад яахав, нэг өдөр охиноосоо уучлал гуйгаад үнэнгээ хэлэх болов уу гэж бодоод тэвчээртэйгээр хүлээсэн. Гэвч Н.Батсуурь нь нэг ч удаа охинруугаа холбоо барьсангүй, нэг ч утсаар залгасангүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсч торниж байгааг асуулгүй 15 жил боллоо. Тиймээс ШШГЕГ-т өргөдөл, гомдол гаргасан" хэмээн нийтэлсэн нь шүүмжлэл дагуулж, олны бүхимдлыг төрүүлээд буй юм.

Түүний ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР-т гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

1. Анхны нөхөр, ШШГЕГ-ийн харьяа бөх, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны дарга, Даян аварга, Намсрайжавын Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаад

2. ШШГЕГ нь өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөл/ гомдлыг гаргаж байна.

Миний бие Ц.Энхзаяа охины хамт АНУ-д амьдардаг. АНУ-д 5 жил сурч баклаврын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөнөөсөө хойш хуулийн байгууллагад ажилласан.

1. Н. Батсуурь бид хоёр 2010 оны 1 сард, охин Батсуурийн Маралгоог 8 сартай байхад салсан. Хүүхдийг нь төрүүлчихсэн юм чинь эцгийг нь муулаад яахав, нэг өдөр охиноосоо уучлал гуйгаад үнэнгээ хэлэх болов уу гэж бодоод тэвчээртэйгээр хүлээсэн. Гэвч Н.Батсуурь нь нэг ч удаа охинруугаа холбоо барьсангүй, нэг ч утсаар залгасангүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсч торниж байгааг асуулгүй 15 жил боллоо.

Миний охин Н.Батсуурийг мэдэхгүй, таних ч үгүй, ямар зүс царайтай хүн байдгийг нь ч мэдэхгүй, олны танил бөх, аварга гэж бүр ч мэдэхгүй. Ямарч байсан нэрийг нь бол мэднэ. Өдөр болгон хичээл дээрээ, дэвтэр номон дээрээ, шалгалтын цаасан дээрээ овог нэрээ бичдэг учраас.

2018 онд би өөрөө утсаар залгаж байж охиныгоо Н.Батсуурьтай 1 удаа уулзуулсан. Мэдээж миний охин төрсөн эцгийгээ гэж мэдээгүй, хамаатны хүн гэж ойлгосон. Дараа нь, ээжээ энэ айлыг Батсуурь гэдэг юмуу гэж асууж байсан. Тийм ээ миний охин, чиний овог нэртэй адилхан гэж хэлээд, өөр юу ч хэлж чадаагүй. Хаяад явсанаараа Батсуурийг өөрөө хэлэх байх гэж бодсон.

Н. Батсуурь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй өчнөөн олон жил болж байж 2018 оны наадмаар аварга болсныхоо дараа 20сая төгрөг өгсөн. 20 сая төгрөгийг 18 жилд хуваахаар жилийн 1 сая 100.000 төгрөг, үүнийгээ 12 сард хуваахаар сарын 92.000 төгрөг болдог.

Иймхэн хэмжээний мөнгө өгчихөөд, хүүхэдтэйгээ ямарч холбоо харилцаа байхгүй, өнөөдрийг болтол танихгүй хүн шиг амьдарч байна. 90.000 төгрөг амьдралд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр 90.000 төгрөгөөр нэг үүргэвч, нэг гутал ч авч хүрэхгүй байна.

Миний охин Монгол Улсын Үндсэн Хуулинд, Гэр бүлийн тухай хуулинд, Хүүхэл хамгааллын тухай хуулинд, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцэд тусгагдсан байдаг хүүхэд хайрлуулах, тэжээн тэтгүүлэх, орон байраар хангуулах гэх мэт ямарч хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байсаар байгаад удахгүй насанд хүрч оюутан боллоо.

Эцэг нь хүүхэдтэйгээ холбоо барихгүй байна гээд гомдол гаргах гэхлээр харьяа дүүрэг хорооныхоо нийгмийн ажилтан дээр оч гэдэг. Гадаадад амьдардаг, жилдээ 1-2 удаа Монгол руу явдаг бид 2-т Монголд орох орон байхгүй. Өөрсдийн гэсэн орох оронгүй болохоор хүний эрхээ, хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй гэсэн үг үү. Эцэг нь эцгийн үүргээ биелүүлэхгүй, хүүхэд нь хүүхдийн эрхээ эдэлж чадахгүй байгаа болохоор гадаадад амьдрахаас ч өөр арга алга.

Н.Батсуурь нь төрсөн охиноо үл хайхран, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр хангахгүй санаатайгаар гачигдуулж сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байна.

Гэрлэлт цуцлуулсан, хүүхэд өөр газар оршин суугаа нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх эцгийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймээс өнгөрсөн 15 жилийн үүрэг хариуцлагыг Н.Батсууриас нэхэж байна. Мөн миний охин Америкийн шилдэг их сургуульд суралцах хүсэлтэй тул Н.Батсуурийг хүүхдийнхээ авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжиж их сургуулийн төлбөрийг 100 хувь төлөхийг шаардаж байна.

2. Н.Батсуурь нь сүүлийн 10 гаран жил ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Н.Батсуурь бид хоёрын гэр бүл цуцлуулсан болон хүүхэд сар бүр хүүхдийн тэтгэмж авч, тэжээн тэтгүүлнэ гэсэн шийдвэр бүхий шар хавтастай материал ШШГГ-ын шүүгээнд өчнөөн олон жил болсон.

ШШГЕГ нь зөвхөн иргэд, хуулийн этгээдийн хоорондын төлбөр мөнгөний асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тэжээн тэтгүүлэх, хариуцагчид даалгасан үүргийг гүйцэтгүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд танай байгууллага энэ тал дээр юу ч хийсэнгүй. Танай байгууллага тамирчиддаа ёс зүйтэй байх, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх шаардлага тавидаггүй юм уу? ШШГЕГ бол жирийн нэг албан байгууллага компань биш, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.

15 жил хүүхэдтэйгээ холбоо бариагүй, эцгийн үүргээ биелүүлээгүй, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа үүрдэггүй, хуулиа биелүүлдэггүй хүнийг одоо болтол танай байгууллага өөрийн нэрийн өмнөөс барилдуулж байгаад харамсаж байна.

Би Н.Батсуурийн авьяас чадварыг үгүйсгээгүй. Нэгэн цагт бие биенээ хайрлаад үр хүүхэдтэй болоод явж байсан хүний хувьд энэ хүн эцгийн үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Н.Батсуурьт ШШГЕГ-ийн нэрийн өмнөөс барилдах ёс зүй байхгүй. Олны танил хүнд нийгэмд хүлээх үүрэг хариуцлага гэж байдаг.

ШШГЕГ татвар төлөгчдийн мөнгөөр тамирчдыг цалинжуулж, санхүүгээр дэмжиж, амжилт гаргахад нь тусалдаг. Монголд барилдах авьяастай олон мянган залуучууд байгаа. Үнэхээр монгол үндэсний бөхөө дэмжие гэж бодож байвал яагаад шинэ залуу бөхчүүдтэй 3, 3 жилийн гэрээ хийгээд явж болохгүй гэж. ШШГЕГ ямар шалгуураар тамирчдаа сонгож авдаг нь олон нийтэд ил тод биш байдаг. Ялангуяа нэг хүнийг 10-аас дээш жил тэжээгээд байгаа нь хачирхалтай.

Н.Батсуурийг төсвийн мөнгөөр барьсан ШШГЕГ-н ажилчдын орон сууцнаас олон тоогоор авсан мөн хорихын барилгын (бодвол хорихын ажилчдын орон сууц байх) нэг орцыг бариулсан гэж танай байгууллагын ажилчдид ярьдаг. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс худлаа ярихгүй гэж бодож байна. Хэндээ юугаа өгөх нь танай байгууллагын эрх байх. Тэгэхдээ нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлдэг, өндөр ёс суртахуунтай хүн ШШГЕГ-ийн нэрийн өмнөөс барилдах ёстой гэж бодож байна.

Иймд Н.Батсуурийг танай байгууллагын харьяа, Сүлд биеийн тамир, спорт хорооны даргын ажлаас чөлөөлж, ШШГЕГ-ын нэрийн өмнөөс барилдах эрхийг цуцалж өгнө үү!

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх: “Монгол төр задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг байх ёстой” гэж хэлж байсан. Энэ үг биелэлээ олж, ШШГЕГ өнгөрсөн 15 жилийн хариуцлагыг Н.Батсуурьт нөхөн хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.

Өргөдөл/гомдол гаргасан: Ц. Энхзаяа

Америкийн Нэгдсэн Улс 11/15/2024" гэжээ.

Харин Дархан аварга Н.Батсуурь энэ талаар " Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна." гэсэн хариу тайлбар өгсөн байна.

 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660298
1 эможи

Зочид
2024-11-26 21:26
Хайр дурлалтай учирч охин нь 8 сартай байхад салсан бол 1 удаа өгөөд хаасан гээд бөх хэлээд байх юм, хаасанч гэсэн бөх та нялх хүүхдээ Энхзаяа гэдэг эмэгтэй цаашдаа яаж амьдрана гэж бодсонгүй байх нь хэцүү л юм! Таны 2дахь гэргийг Сайнжаргал гэж ярьж бсан. Аварга бөх та охин Маралгуагийн сургалтын төлбөрийг шууд өгсөн нь дээр гэж бодож байна. Гол нь охины сургалтын төлбөрийг байнга өгөх хэрэгтэй бөгөөд охинтойгоо нэг уулзах хэрэгтэй юм даа. Эрэгтэй хүүхэд гайгүй ОХИН хүүхэд болохоор хэцүү байдаг юм. Аварга минь та туслах хүндээ өгөөмөр ханддаг зантай шүү дээ.
DR. ADITY
2024-11-26 16:41
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-11-26 16:41
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2024-11-25 12:35
tolchooch dee chi odoo bngal novshirch bhiin
irgen
2024-11-25 12:31
saikhan l darkhan avarga, hunii amidral yanz burdee, ene huuhen zaaval ingeh guih yostoi yu, odoo ued ch heden tsaasnii tuluu nuduu uhahaas butsahgui bolson doo ene mongolchuud
Zochin
2024-11-25 12:23
Iim l hun gedeg ni ugaasaa l medegddeg dee tegeed
Даш
2024-11-25 09:40
Монгол Улсын Дархан аварга хүнийм байж болохгүй.Жудаггүй хүнд цол олголоо гэж бөөн хэрүүлшуугиан болж бсан.Мужгын цуглуулга бжээ.Ард түмэн болохгүй гэж мэдээд л бсан бна
keyboard_arrow_up