Зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ
Дорнод аймагт гарсан харамсалтай ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 сарын 23-ны өдрийн 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу Осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад Mitsubishi l-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэл шатсан байна.
Ослын улмаас нийт мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан 7 хүн нас барсан, 1 хүн эмнэлэгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан 4 иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.









