Нийтийн албанд томилогдох 760 иргэний мэдүүлгийг хянан шалгав

2024 оны 11 сарын 22

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 760 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 370 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 390 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 85 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгав хэмээн АТГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660271
0 эможи

keyboard_arrow_up