ФОТО: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын СОНСГОЛ үргэлжилж байна
Өнөөдөр (2024.11.20) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь ирсэн байна. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.