ЦЕГ: Цагаан давааны хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ“-г хураан авч, ШАЛГАЖ байна

2024 оны 11 сарын 20

Arslan.mn

Маш их хэмжээний "Төрсний гэрчилгээ"-ний хавтаснуудыг Цагаан давааны хогийн цэг дээр боодлоор нь хаясан талаар өчигдөр цахим орчинд бичлэг цацагдаад буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл нийтлэгдсний дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660238
1 эможи

keyboard_arrow_up