Хятадад зарагдсан БҮСГҮЙ: 12 жилийн дараа эргээд ирэхэд аав минь бурхан болсон байна

2024 оны 11 сарын 20

Arslan.mn

2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар амжилттай зохион байгуулжээ.

Монгол болон БНХАУ-ын Цагдаагийн байгууллага, Интерполын үндэсний төвтэй хамтран хохирогч бүсгүй Монголдоо авчирчээ. Буруутай этгээд нь Хятад улсад байгаа бөгөөд шүүх хурал удахгүй болох юм байна.

Энэ талаар Хохирогч Н "2012 онд би 16 нас хүрч анхны паспортаа авсан. Тэгсэн хотоос нэг эмэгтэй ирээд манай аав, ээжид “би танай охиныг Улаанбаатарт аваачиж, ажил хийлгэж, сайн амьдруулж мөнгөтэй болгоно” гэж хэлсэн. Улаанбаатарт ирсний дараа надад гадаад паспорт гаргуулсан. Дараа нь Эрээн рүү явж, бараа татаж ирнэ гэж намайг дагуулж явсан. Вагонд суухад бүгд гадаад хүмүүс, би хэлийг нь ойлгохгүй. Нөгөө эмэгтэйдээ “Та юу хийж байна аа?” гэхэд “Чи яваандаа ойлгоно оо” гэсэн. 

Очоод гурав хоносны дараа “Бид хэзээ буцах вэ?” гэхэд “Хэд хоноод буцна аа” гэж байсаар байгаад намайг орхиод Монгол руу буцсан. Яваад ирэхдээ дахин нэг хүүхнийг ажил төрөл хийлгэнэ гэж хуурч авчирсан. Хэлийг нь ойлгохгүй. 4-ийн тооны ард дөрвөн тэг, ийм мөнгөөр намайг зарсан байна.

12 жилийн дараа ээж минь хөгширсөн байна. Аав минь бурхан болсон байна. Бичиг баримтгүй учир надад буцах боломж байсангүй.

Би Өвөрмонголын Шилийн гол аймгийн хүнтэй холбогдож, “Би ийм хүнд зарагдсан юм, бичиг баримт байхгүй. Яах вэ, туслаач” гэж 2024 оны тавдугаар сард хандсан. Тэр үеэс хойш хоёр улсын цагдаагийн байгууллагуудын тусламжаар 11-р сард Монголдоо ирлээ. Намайг эх оронд минь авчирсанд баярлалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660231
1 эможи

Зочин
2024-11-20 22:23
Охид хүүхнүүд минь ядуу ч гэсэн эх орондоо үнэнч шударгаар ажил хийгээд зөв амьдарч үз! Нэг өдөр яаж ийгээд шагнал нь ирнэ.
keyboard_arrow_up