С.Ням-Эрдэнэ: Зарим гурилын үйлдвэрүүд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнд өөрсдөө шинжилгээ хийгээд л худалдаанд гаргачихдаг

2024 оны 11 сарын 19

Arslan.mn

Үндэсний Итгэмжлэлийн газрын дарга С.Ням-Эрдэнээс гурилын үйлдвэрүүдийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Тэрээр "Монголчуудын үндсэн суурь хэрэглээний нэг болох гурилын үнэ тариф үргэлж нэмэгддэг, байнгын савлагаатай байдаг. Тиймээс мах, гурилны үнийн асуудлыг улс орон бодлогоор шийдвэрлэж байх зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр гурилын үйлдвэрүүд өөрийн дотоод хяналтын лабораториудтай байна. Түүндээ дүн, шинжилгээ хийдэг нь байхад зарим нь ямар ч лабораторигүй, итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрийнхөө бараа бүтээгдэхүүнд өөрсдөө дүн шинжилгээ хийгээд худалдаанд гаргана гэдэг бол маш ноцтой асуудал.

Иргэд тухайн бараа, бүтээгдэхүүнд итгэх итгэл буурахаас гадна тухайн бүтээгдэхүүнийг чанартай, аюулгүй байдлыг хангасан гэдгийг нотлох ямар ч үндэслэл байхгүй юм. Итгэмжлэгдээгүй л бол үйл ажиллагааг нь явуулахыг хатуу хориглох шаардлагатай. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас гурил, улаан буудайн бараа бүтээгдэхүүнийг заавал хараат бус итгэмжлэгдсэн лабораториор шалгуулна гэж зааж оруулсан. Тухайлбал Алтан тариа ХК өөрийн гурил, бусад бүтээгдэхүүнээ өөр итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд оруулах ёстой гэсэн үг. Үүнийг өнөөдөр зарим байгууллага нь ойлгохгүй, ойлгосон нэг нь хэрэгжүүлэхгүй байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660221
1 эможи

keyboard_arrow_up