Гааль, Татварын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, мэдээлэл солилцоог сайжруулна

2024 оны 11 сарын 19

Arslan.mn

Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын удирдлагын багийн уулзалт болж, өнгөрсөн хугацааны хамтын ажилагааг дүгнэн, цаашид сайжруулах арга хэмжээний талаар ярилцлаа.

Уулзалтад Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Дэд дарга Г.Энхтайван болон ТЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нар, ГЕГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Arslan.mn

Цаашид дараах асуудлаар хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүнд:

  • Шуудан үйлчилгээ, ачаа хүргэлтээр тээвэрлэгдэж буй барааны татварт хамрагдалт
  •  Экспортын болон импортын бараа бүтээгдэхүүнийг үе шаттайгаар кодолж, агуулахын бүртгэлтэй холбох
  • ОУВС-ын зөвлөмжийн дагуу гаалийн зөрчлийн мэдээллийг татварын байгууллагад, татварын байгууллагад илэрсэн татварын зөрчлийн мэдээллийг гаалийн байгууллагад хүргүүлэх замаар хамтран ажиллаж, мэдээлэл солилцох
  • Гаалиар бараа бүтээгдэхүүн импортлогч, экспортлогчдын үйл ажиллагаанд эрсдэл тооцох замаар хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах
  • Олон нийтэд хууль тогтоомж таниулах, хамтарсан сургалт явуулах, зөвлөн туслах, ажлыг хэрэгжүүлэх.

 Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд зарим үйл ажиллагааг хамтарсан ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх, ТЕГ болон ГЕГ-ын анхдагч мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж бараа бүртгэлийн нэгдсэн системийн кодын сангийн нарийвчлал, мэдээлэл солилцоог сайжруулах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хамтран сургалт зохион байгуулах талаар санал нэгдлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660219
1 эможи

tamiraa
2024-11-19 16:20
minii saixan xair suuj baina
keyboard_arrow_up