ТОДРУУЛГА: Тэтгэвэр ӨВЛӨГДӨХ хууль үйлчилж байгаа

2024 оны 11 сарын 19

Arslan.mn

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр авч байсан ахмад настан нас барсан тохиолдолд тэтгэвэр нь эхнэр эсвэл нөхөрт нь өвлөгдөх зохицуулалтыг анх удаа тусгаж өгчээ.

Монгол Улсын хэмжээнд анх удаа гэдэг зохицуулалттай энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс үйлчилж эхэлсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн есдүгээр зүйлд, Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт гэсэн заалтаар дараах нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр нь өвлөгдөх аж.

Үүнд, гэр бүлээ албан ёсоор батлуулан хамт амьдраад 20 ба түнээс дээш жил амьдарсан бол нас барсан эхнэр эсвэл нөхрийнх нь тэтгэвэр гэр бүлүийнх нь хүнд өвлөгдөнө. Гэхдээ 100 хувь биш. Нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байхаар хуулинд зааж өгчээ. 

Тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн  хоёр дахь сараас эхлэн олгох аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660211
1 эможи

keyboard_arrow_up