Улсын аварга О.Хангай 36 дахь удаагаа Бөхийн өргөөнд түрүүллээ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд “Мээтэн” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан О.Аюурын нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв.

О.Хангай аваргын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд 36 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ. Харин 2024 оны намрын нээлтээс хойш хоёр дахь түрүүгээ авлаа. Тэгвэл Н.Өсөхбаярын хувьд намрын нээлтээс хойш анх удаа үзүүрлэж байна. Тэрбээр өмнө нь намрын нээлтийн барилдааны их шөвөгт шалгарсан.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.  

Харин наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхан нар үлджээ.

Бөхийн өргөөний дараагийн барилдаан энэ сарын  24-нд Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660197
0 эможи

keyboard_arrow_up