МЭДЭГДЭЛ: “Бөөрөлжүүтийн станцыг засварлан хэвийн болгохоор ажиллаж байна“
2024 оны 11 сарын 18
Өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүт дэх цахилгаан станцын эхний 150 мВт-ын хүчин чадалтай блок ашиглалтад орсон билээ. Тэгвэл харамсалтай нь өчигдөр /2024.11.17/ өглөө 05:00 цагийн орчимд гал гарсан байна.
Тус цахилгааны станцаас "Галыг богино хугацаанд унтраасан бөгөөд шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж буйд хүлцэл өчье. Гарсан хохирлыг богино хугацаанд хэвийн болгохоор ажиллаж байна" гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660185
0 эможи
Д.АРИУНБОЛД
2024-11-18 13:48
сайхан худлаа ярих юмаа.энэ станц зуухаа галлаж,турбинаа эргүүлж ерөөсөө эрчим хүч үйлдвэрлэж эхлээгүй биз дээ.Ерөнхий болон Эрчим хүчний сайд бусад дарга нар нийлээд яаж ингэж худлаа ярьж чаддаг байнаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс