3 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 328 зөрчлийг таслан зогсоожээ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг 2024.11.15-17-ны өдрүүдэд 20:00 цагаас 03:00 цагийн хооронд 429 хяналтын цэгт 900 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион явуулсан.

Хяналт шалгалтаар:

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 328 зөрчил, ️
  • Жолоо барих эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил,
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан хүн, эд зүйл 23,
  • Цагдаагийн нийтлэг үүргийн шинжтэй 6 зөрчил,
  • Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3922 иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдууллаа. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг #Цагдаагийн_байгууллагаас анхааруулж байна. Арга хэмжээ үргэлжилж байна...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660180
0 эможи

keyboard_arrow_up